Цахим төлбөрийн баримтын системийн (ebarimt.mn) дагалдах бүтээгдэхүүн болох iOS үйлдлийн системтэй ухаалаг утсанд зориулсан “Еbarimt” аппликейшныг шинэчилж, сайжруулсан загвар, гүйцэтгэлтэйгээр нэвтрүүллээ. Шинэ хувилбар нь өмнөх системийн давуу тал, боломжийг бүрэн хадгалсан төдийгүй эмзэг бүлгийн хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байх зарчмыг баримталсан.
Шинэчлэлтийн онцлог
Өнгөний харалган хэрэглэгчдэд зориулсан өнгө удирдах тохиргоо (өнгөө өөрөө сонгох/тохируулах).
Давхар баталгаажуулалт Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн.
Хэрэглэгчдэд ойлгомжтой интерактив загвар, илүү түргэн ажиллагаа, тогтвортой гүйцэтгэл.
Аппликейшныг суулгаж ашигласнаар иргэд өргөн хэрэглээний барааны үнийн мэдээллийг харах, худалдан авах барааны үнийн мэдээлэлтэй харьцуулан шийдвэр гаргах боломж бүрдсэн
Баримтан дээрх QR код ашиглан түргэн бүртгүүлэх,
ДДТД, эсхүл сугалааны дугаар оруулж бүртгүүлэх боломжтой. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголт (20 хүртэлх хувь), сугалааны урамшуулалд хамрагдах боломж нээгдэнэ.
Гол функцууд
Сугалааны тохирлын хугацааг бодитойгоор харах
Бүртгэлтэй баримт, сугалааны хонжвор, урамшууллын мэдээллээ нэг доороос харах
Худалдан авалтаа ангилж, бүртгэлтэй баримтуудыг
хянах
QR код / ДДТД / сугалааны дугаараар баримт бүртгүүлэх
Хувийн мэдээлэл, урамшууллын дансаа тохируулах
ebarimt.mn цахим хуудсанд шинээр бүртгүүлэх, эсхүл нэвтрэх
Хувилбарын мэдээлэл
Аппликейшны загвар, гүйцэтгэлийг цогцоор нь сайжруулсан.
Хүртээмж, аюулгүй байдлын тохиргоонуудыг нэмэгдүүлсэн.